card

Бидний тухай

 

 

“Буянтгалба” ХХК нь 2012 онд  үүсгэн байгуулагдсан. 2013 оноос  үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Орон нутгаасаа 100 гаад хүнийг ажлын байраар хангаж, 30 гаруй дотоодын болон орон нутгийн компанитай хамтран ажиллаж үйл ажиллагаагаа явуулж байна. 

Манай компани нь 2013 онд Өмнөговь аймгийн Шилдэг шинэ ханган нийлүүлэгч, мөн ондоо “Оюу толгой” ХХК–ийн шилдэг ханган нийлүүлэгчээр  шалгарч “ЭРДЭНИЙН ГОВЬ 2013” цом  өргөмжлөл хүртсэн. 2015 онд Монголын хүнсний худалдаа, үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг судлах төвөөс  “ТОП СТАНДАРТ” цом, Хүндэт менежерээр шагнагдсан.

Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгаас зохион байгуулдаг  ажлуудад идэвх санаачилгатай оролцдог.  Бид бүхий л үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомж, Оюутолгойн компанийн дүрэм журамд  нийцүүлэн ажилладаг. ЭМААБО-ийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, нийт ажилчдынхаа эрүүл мэнд, сургалт хөгжилд хөрөнгө оруулж, урт хугацаанд тогтвортой ажиллаж, ажлын байрыг олноор бий болгох, улмаар орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Байгууллагын эрхэм зорилго, хэтийн зорилт, үнэт зүйлсийг боловсруулан компанийн нийт ажилтнууд мөрдөж ажиллана.

“Бусдын талархалыг хүлээсэн шилдэг менежмент бүхий үйлчилгээний байгууллага байна” эрхэм зорилгын хүрээнд “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор нэгдэнэ.

Байгууллагын стратегийн болон жил тутмын үйл ажиллагааны төлөвлөгөө нь байгууллагын Эрхэм зорилгыг хангахад чиглэгдсэн байх ба ажилтан нэг бүр мэдэж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулна.

Алсын хараа

 

Бид орон нутгаас олон улсад зөвшөөрөгдсөн үйлчилгээг үзүүлнэ.

Үнэт зүйлс

Зарчимч, Аюулгүй байдал

Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн өөрийн болоод бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина. Хууль тогтоомж, компанийн дотоод дүрэм журам, хэм хэмжээний хүрээнд бизнесийн ёс зүйг баримтлан үнэнч шударга ажиллана.

Найрсаг, Хамтрагч байдал

Бид бусдадаа чин сэтгэлээсээ тусалж, ажлын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хамтрагч болон харилцагч талаа хүндлэн, найрсаг харилцааг эрхэмлэнэ, ажлын явцыг алдагдуулахгүй багийн хариуцлагатай сайн гишүүн байна.

Бүтээлч, Суралцагч байдал

Бид ажилтны хөгжил нь компанийн хөгжлийн суурь гэдгийг санаж тасралтгүй суралцан, аливаа шинэчлэлт өөрчлөлттэй хөл нийлүүлэн, үргэлж шинийг санаачлан, түүнийгээ хэрэгжүүлэгч хамт олон байна.

Кофе шоп

Ачаа тээшний үйлчилгээ

Ханбумбат нисэх буудлын цэвэрлэгээ