card

ГАЙХАМШИГТ ГАЛБЫН ГОВИОР ТАВТАЙ МОРИЛНО УУ

 Улаанбаатар хотоос 600-730 км (засмалаар 730) зайд оршдог. Ханбогд суманд хотоос Даваа, Лхагва, Баасан гаригуудад автобус тогтмол явж  1 хүнээс 30000 орчмын зардал авдаг. Хувийн машинууд ч байнга явдаг учраас унаа  боломжтой.     Тус сум нь аялал жуулчлалын  хамгийн сонирхолтой  чиглэл бөгөөд  энергийн  төв цэг,  байгалын сонин тогтоц, түүхийн дурсгалт газрууд олонтой, ан ажиглах, шашны аялал хийх  зэрэг  бүх төрлөөр  жуулчдын сонирхол татах   чиглэл. Галбын улаан   шилмэл үүлдрийн 28000  тэмээтэй,  тэмээнийхээ тоогоор  80 гаруй жил улстаа тэргүүлсэн. Мөн  дэлхийд ховордсон  Аргаль,Янгир, Хулан, Хар сүүлт зээр, Ёл шувуу, нэн ховор Яшил зандан  мод, 60 сая  жилийн тэртээх үлэг гүрвэлийн мөрнүүд,  150 сая жилийн тэртээх  чулуужсан ой модны үлдэгдэл гээд өөр хаана ч  үзэх боломжгүй сонин үзмэрээр таныг аялуулна.     Тус сум 7000  гаруй  хүн ам, 172000 малтай, сумынхаа төвд төрийн байгууллагуудаас гадна  80 орчим дэлгүүр, супермаркетууд, зочид буудлууд,ресторан зоогийн газрууд, оёдол, мужааны цехүүд, арилжааны 5 банк гээд  үйлчилгээний  иж бүрэн байгууллагуудтай, улсын хэмжээний 5 том сумын нэг юм.  Та Ханбогд сумаар тавтай морилоорой!      

АЯЛАЛЫН МАРШРУТ 1

Төлбөр: 60,000₮1 хүн

Ханбогд сумаас Дэмчогийн хийд, Алтангэрэлийн дугуй,  Баяжихийн агуй, Эхийн умай, Мэлхий цохио,Оюу толгойг гаднаас нь ажиглах аялал. Түүх домгийн талаар хөтчөөс бүрэн танилцуулга хийнэ. Явах км 150,   4 аялагчаар тооцож 1 хүн  60000 төгрөгийн зардалтай. Жуулчны хүссэн газар, цагт “Хээрийн цай,хоол” ийг хийж өгөх, хөдөө агаарт  сүүдэр барьж тохитой амруулна.  Сумын төвд  Галба буудалд бууж, Галба зоогийн газарт  хооллох боломжтой, төлбөрөө өөрөө хариуцна.

АЯЛАЛЫН МАРШРУТ 3

Төлбөр: 75,000₮ / 1 хүн

Ханбогд сумаас Хэмгийн орвог, Өлгийн хийд,  Тооройн төгөл, Чулуужсан мод,Үлэг гүрвэлийн мөр,Аргаль, Хулан, Хар сүүлт зээр  ажиглах, говийн байдалтай танилцах аялал.  Өлгийн хийд дээр Хийморийн сан тавиулах, хийдийн гороо эргэж болох бөгөөд ерөнхий байдалтай танилцана. Аргалийн сүргийг ойроос харах, зураг авах боломж бүрдэх магадлалтай. Түүх домгоор хөтөч тайлбар хийнэ. Хээрийн цай хоолыг  хүссэн газар нь  хийж өгөх, өдрийн амралттай, зардлыг хөтөч хариуцна.  Явах км 250,  4 хүнээр тооцож  1 хүн 75000  төгрөгийн  төлбөртэй.  Энэ аялалд хонуутаар явах бол   сумаас гарахаас өмнө тохиролцоно. Тайлбар: Хотоос автобусаар ирэх аялагчидийг авто вокзалаас тосч авч  байрлуулна.

АЯЛАЛЫН МАРШРУТ 2

Төлбөр: 60,000₮ / 1 хүн

Ханбогд сумаас Цогцолын хийд орж  тэнд Хөдөлдөг цохио, хийдийн ерөнхий байдал, лавран, хаднаас ургасан  Дамдин бурхан зэргийг үзнэ.  Түүх, домгийг  хөтөч тайлбарлаж өгнө. Эндээс Галбын говьд очиж “Хээрийн цай, хоол” идэж өдрийн амралт хийнэ. Зардлыг хөтөч хариуцна. Эндээс Уртын голын тооройн төгөлийг очиж үзээд  сумруу ирж амарна. Явах км 150, Галба буудалд бууж, Галба зоогийн газарт  хооллох боломжтой, төлбөрөө өөрөө хариуцна.

 

Хөтөч Д Буянтогтох

1955 онд төрсөн,төрөлх Ханбогд сумандаа насаараа ажиллаж  орон нутгийнхаа  түүх, соёлын талаар олон жил судалсан, энэ талаар зохих мэдлэгтэй. Аялал жуулчлалын хөтөчийн  дамжаанд суралцаж  жуулчид хүлээн авч байсан туршлагатай. 2016 оноос  хувиараа аялагчид хүлээн авах боломжийг бүрдүүлж  ажлаа эхлэхээр энэхүү  танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна.         

Энд найдвартай унаа болох Ланд-200 маркийн авто машин, Галба Зочид буудал, Галба Зоогийн газар, Галба бэлэг дурсгалын дэлгүүртэй. Энэ дэлгүүрт Монголын үндэсний бэлэг дурсгалаас гадна,  орон нутгийн брэнд  бэлэг болох, Дэмчогийн хийд, Ханбогд уул, бусад уул, хайрханууд, тэмээ, буур, морь, шонхор шувуу гээд  Галба нутгийн онцлогтой  бэлэг дурсгалын зүйлс, зураг, баримал,стакан  зэргийг өөрөө  урлаж тавьсаны гадна  аялагчдынхаа тав тухыг хангах зорилгоор  аяны майхан,  сүүдэр,  гэрэл, ширээ сандал, хээрийн гал тогооны хэрэгсэл зэрэг аяны бүх  хэрэглэлийг бүрэн бэлтгэсэн. Би өөрөө Дэмчогийн хийдийг сэргээх ажлыг хариуцаж хийлгэсэн, сумын төвд Бадамдэмчогнай сүмийг байгуулсан, Өлгийн хийдийг сэргээх ажилд оролцсон учраас шашны  бага зэргийн мэдлэгтэй. Гадаад жуулчин хүлээн авахаар бол орчуулагч авах боломжтой.     Та бүхнийг Монголын 33 говийн  нэг, Гайхамшигт Галбаар  зочлон ирэхийг урьж байна. Танд тохи тухтай аялж, их зүйлийг сонсож  мэдэх,үзэх боломжоор  хангаж аятай сайхан үйлчлэхийг  хичээхээ санал болгож байгаа   Хөх хиа овогт Дэлгэржавын Буянтогтох.

 

Аялалын фото

Энд тайлбар

Хөтөлбөр

Энд тайлбар бичиж болно

 

Д.Равжаа хутагт 1828 онд байгуулсан алдарт Галбын гурван хийдийн нэг болох Дэмчогийн хийд.2011 онд Ажнай Бат-эрдэнэ хөрөнгө оруулан сэргээн босгож их буян хийсэн юм.

 

Буян хишгийн уутны ам гэдэг билэгдэлтэй “Баяжих агуй”д хүмүүс орж өөртөө болон мөнгө хөрөнгөндөө буян хишиг шингээж, арц уугуулж, идээ архи өргөж сэржимддэг агуй юм.

 

Эхийн умай хад: Хүн эхээс төрөхдөө ямар ч нүгэл хилэнцгүй, буруу сэтгэлгүй ариухан төрдөг.  Энэхүү эхийн умайгаар орж гарсан хүн тэр чанараар ариусдаг гэж үздэг.

 

Буян хишгийн судар Алтангэрэлийн нэртэй энэ элстэй талбай Ханбогд уулын яг наад дор нь байдаг бөгөөд үүнийг “Буян хишгийн уут” гэж билэгддэг.

 

Мэлхий цохио гэдэг энэхүү байгалийн хосгүй урлал бол тэгш тал дээр буй болсон сүрлэг, үзэсгэлэнтэй хадан цохио юм.

 

1700 онд байгуулагдсан Цогцолын хийдийн гол хэсэгт өндөр хадны орой дээр 4 ханатай гэрийн хэртэй том хад хүн түлхэхэд хөдөлдөг. Үүнийг “Хөдөлдөг цохио” гэж нэрлэдэг. Мөн энд хаднаас ургасан бурхан байдаг. 

 

Монголын гучин гурван говийн нэг дуу түүхэнд мөнхөрсөн алдарт Галбын Говийн заган шугуй, тойром шал, дэлхийд ховордсон хулан, хар сүүлт зээрийг энд харна.

 

Уртын голын тооройн төгөл: Энэ мод дэлхийд нэн ховор болсон бөгөөд 1500 гаруй насалдаг. Намар 9 сард алт шиг өнгө ялгардаг учраас Хятад улс Алтан тооройн баяр хийдэг.

 

Өлгий хийд нь 1745 онд анх байгуулагдсан, 1000 ламтай, 8 дацантай, “баруун”, “зүүн” хоёр хувилгаантай, тухайн үедээ Гандан хийдийн дараа орж ч байсан шашны томоохон төв байжээ. 1990 онд сэргэсэн.

 

Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнтийн уулын чулуужсан мод нь 150 сая жилийн тэртээ ургаж байсан намгийн агаруу буюу Арукари гэдэг шилмүүст мод юм. Канад, Австрали баруун өмнөд Азид ургадаг.

Манлай, Ханбогд сумын зааг нутагт байдаг Шар цав гэдэг газар 5-6 төрлийн эртний үлэг гүрвэлийн 18000 орчим мөр тод хадгалагдан үлджээ. Бүр цуваад явсан мөр нь ч бий.

 

Ханбогд сумын дэргэд Галбын ууланд аргаль янгирын сүрэг өсөн үржиж байна.

 

 

Бидэнтэй холбогдох

Танд лавлах зүйлс байвал яг одоо холбогдоно уу
Утас: 99990066

Энд тайлбар бичнэ.

Захилах