''Харилцагч танд баярлалаа'' сугалтаат аян

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюу толгой ХХК-ийн уурхайн талбарт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн Буянтгалба ХХК-ийн Галба кофе шоп нь 2020 оны 5-р сарын 10-аас 6-р сарын 1ийг хүртэл ''Харилцагч танд баярлалаа'' сугалаат худалдаа зохион явууллаа. Сугалаат худалдааны  гол зорилго нь харилцагч нартаа талархаж тэдэнд урам өгөх байлаа. Сугалааны супер шагналд нь үндэсний өв соёл оо сурталчлах зорилгоор нутгийн бренд цагаан шүрэн хөөргийг  сонгосон болно. Мөн сугалаанд онцлон шагналын нэг нь ''Галбын говийн аялал'' байлаа. Галба нутгийн үзэсгэлэнтэй, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудыг тайлбартайгаар үзэж сонирхуулах зэрэг ний 42 азтан тодруулсан арга хэмжээ боллоо. Орон нутгийн компаниудыг дэмжиж ажилладаг  Оюу толгой ХХК-ийн удирдлага нарт талархал илэрхийлье.