Бидний тухай

 

Манай “Буянтгалба” ХХК нь 2012 оны 2 сарын 10–нд үйлчилгээний ажилтнаар хангах, хими цэвэрлэгээ, угаалга, хүнс, барааны худалдаа, хуурай замын болон улс хоорондын ачаа тээвэр, зочид буудал, автомашины засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр анх үүсгэн байгуулагдсан.2013 оны 02 дугаар сарын 07–ны өдрөөс эхлэн “Ханбумбат” нисэх  онгоцны буудлын ачаа тээш, гадуур болон дотуур цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байна. Мөн “Ханбумбат” нисэх онгоцны буудал болон “Оюу толгой” ХХК–ийн сайтад “Сoffee shop”–ууд ажиллуулж байна.

Одоогоор нийт 43  ажилтантай 30 гаруй Дотоодын болон орон нутгийн компанитай харилцан ажиллаж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь 2013 онд Өмнөговь аймгийн Шилдэг шинэ ханган нийлүүлэгч, мөн ондоо “Оюу толгой” ХХК–ийн шилдэг ханган нийлүүлэгчээр  шалгарч “ЭРДЭНИЙН ГОВЬ 2013” цом  өргөмжлөл хүртсэн. 2015 онд Монголын хүнсний худалдаа, үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг судлах төвөөс  “ТОП СТАНДАРТ” цом, өргөмжлөлөөр шагнагдсан.Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд сумын олон байгууллага, иргэдэд мөнгөн болон эд материалын тусламж өгдөг ба жил бүрийн мод тарих өдрөөр олон тооны мод тариалж сумынхаа ногоон хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.Бид бүхий л үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомж, Оюутолгойн компаний дүрэм журамд  нийцүүлэн явуулах, ЭМААБО-ын оновчтой менежментийг хэрэгжүүлэх, нийт ажилчдынхаа эрүүл мэнд, сургалт хөгжилд хөрөнгө оруулж, урт хугацаанд тогтвортой ажиллаж, ажлын байрыг олноор бий болгох, улмаар орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах нь бидний эрхэм үүрэг билээ.

Байгууллагын эрхэм зорилго, хэтийн зорилт, үнэт зүйлсийг боловсруулан компанийн нийт ажилтнууд мөрдөж ажиллана.

“Бусдын талархалыг хүлээсэн шилдэг менежмент бүхий үйлчилгээний байгууллага байна” эрхэм зорилгын хүрээнд “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор нэгдэнэ.

Байгууллагын стратегийн болон жил тутмын үйл ажиллагааны төлөвлөгөө нь байгууллагын Эрхэм зорилгыг хангахад чиглэгдсэн байх ба ажилтан нэг бүр мэдэж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулна.

Алсын хараа

 

Бид орон нутгаас олон улсад зөвшөөрөгдсөн үйлчилгээг үзүүлнэ.

Үнэт зүйлс

 

Бүтээлч байдал

Бид үргэлж шинийг санаачлан, түүнийгээ хэрэгжүүлэгч байна.

Суралцагч байдал

Ажилтны хөгжил компанийн хөгжлийн суурь гэдгийг санаж тасралтгүй суралцан, аливаа шинэчлэлт өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхана.

Зарчимч байдал

Бид хууль тогтоомж, компанийн дотоод дүрэм журам, хэм хэмжээний хүрээнд бизнесийн ёс зүйг баримтлан үнэнч шударга ажиллана


Найрсаг байдал

Бид ажлын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хамтрагч болон харилцагч талаа хүндлэн, найрсаг харилцааг эрхэмлэнэ.

Хамтрагч байдал

Бид бусдадаа чин сэтгэлээсээ тусалж, мэдээллийг хурдан шуурхай түгээн, ажлын явцыг алдагдуулахгүй багийн хариуцлагатай сайн гишүүн байна.

Аюулгүй байдал

Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн өөрийн болоод бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина

 

Кофе шоп үйлчилгээ

Ачаа тээшний үйлчилгээ

Нисэх буудлын цэвэрлэгээ